Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 12 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 10,5 – 13,9 градус , бусад сумдын нутгаар 5,4 – 8,2 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 4,4 – 9,3 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар 1,0 - 4,0 градус хүйтэн, бусад нутгаар 1,0 - 8,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт, Хангай сумдын нутгаар 25,0 -26,0 градус , бусад нутгаар 14,0 – 20,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Жаргалант, Хайрхан, Хашаат, Хотонт, Цэцэрлэг сумдын нутгаар 6,0 - 8,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 - 16,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Цахир сумдын нутгаар 2,0 градус хүйтэн, Хотонт, Хашаат, Батцэнгэл, Өлзийт, Эрдэнэбулган, Жаргалант сумдын нутгаар 8,0- 16,0 градус, бусад нутгаар 2,0 - 7,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Тариат сумдын нутгаар 25,0 -28,0 градус, бусад нутгаар 17,0 – 23,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Тариат, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, ӨндөрУлаан, Хангай, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Цахир сумдын нутгаар 0,0 – 1,7 мм хур тунадас орлоо, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Төвшрүүлэх, Чулуут сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, ӨндөрУлаан сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 – 16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 16 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1 - 7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 75 хувь нь цастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан Тариат, Чулуут, Булган, Эрдэнэбулган, ӨндөрУлаан, Төвшрүүлэх, сумдын нутгаар 2 - 5 см, бусад сумдын нутгаар 0 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх , бог мал хээлтүүлэх, хужир шүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 10-ны байдлаар аймгийн нийт нутгаар салхи шуургатай байсан ч мал өвөлжилт хэвийн байлаа. Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Өлзийт, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа